Үндсэн хэсэг рүү шилжих

Үйл ажиллагаа

Хүн бүрийн оролцоог хангасан, тэгш хүртээмжтэй нийгмийн төлөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах замаар хүн бүрийн сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх, эрх тэгш амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний туйлын зорилго юм. Үүний тулд зөвхөн орчны хүртээмжийг сайжруулаад зогсохгүй, нийгмийн тогтолцоог бүхэлд нь өөрчлөн шинэчлэх шаардлагатай байна. Азийн хүний хөгжлийн төв нь бодлогын тогтолцоог бодит хэрэгжилттэй уялдуулах замаар тогтвортой, тэгш хамруулсан нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж байна.

Хэрэгжүүлж буй голлох төсөл, хөтөлбөрүүд

Хэрэгжүүлж буй голлох төсөл, хөтөлбөрүүд

01

Индонез улсын хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад дэмжлэг үзүүлэх төсөл

Японы Ниппон сангийн санхүүжилттэйгээр 2026 оны 4 дүгээр сараас эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжих төсөл. Энэхүү төсөл нь Индонезийн хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад чиглэсэн дэмжлэгийн тогтолцоог бий болгох зорилготой. Судалгаанд суурилан загвар үйл ажиллагаа бий болгох, хүний нөөцийг бэхжүүлэх, бодлогын санал дэвшүүлэх ажлыг орон нутгийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлж байна.

02

Хүртээмжийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх хөтөлбөр (Монгол Улс)

Монгол Улсын Засгийн газартай хамтран төрийн албан хаагчид болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудад зориулсан практик сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь хүртээмжийн үнэлгээ хийх, бодлогын зөвлөмж боловсруулах чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний түвшинд хүртээмжийг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой юм.

03

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар

Ажлын байрны дадлагажуулагч (Job Coach)-ийн үйлчилгээ болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хослуулан ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байрны загвар бий болгохыг зорин ажиллаж байна.

Бусад төслүүд

Гол төслүүдийг нөхөж буй судалгаа, газар дээрх санаачилга, хамтын ажиллагааны төслүүд.

Судалгаа2024

Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа

Улаанбаатар хот болон орон нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин, ажиллаж буй салбарын бүтэц болон тогтолцооны саад бэрхшээлийг тодорхойлсон суурь судалгаа.

Дэлгэрэнгүй
Хэрэгжүүлж буй үйл ажиллагаа2025

Ажлын байрны дадлагажуулагчийн дэмжих үйлчилгээний хэрэгжилт — Улаанбаатар

5 ААНБ-тай хамтран хөдөлмөр эрхэлж буй ХБИ-ийн иргэдийг ажлын байран дээр дэмжих практик хөтөлбөр.

Дэлгэрэнгүй
Бодлого2024

Нийгмийн хамгааллын тухай эрх зүйн орчны талаарх дүн шинжилгээ

Монгол, Япон болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) гишүүн орнуудын хөгжлийн бэрхшээлийн салбар дахь нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг харьцуулан үнэлж, цаашид хэрэгжүүлэх бодлогын зөвлөмжийг боловсруулахад чиглэгдсэн.

Дэлгэрэнгүй
Түншлэл2025

Япон–Монголын туршлага солилцооны хөтөлбөр

Монгол Улсын төрийн албан хаагч, ажил олгогч, ТББ-уудын төлөөллийг Японд урьж, халамжаас хөдөлмөрт шилжүүлэх дэмжлэг үзүүлж буй үйл ажиллагааны шилдэг жишээтэй танилцуулах хөтөлбөр.

Дэлгэрэнгүй
Судалгаа2024

Хүртээмжтэй ажлын байрны судалгаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбогдуулан дотоодын 120 гаруй ажил олгогчийн одоогийн нөхцөл байдал, хандлага ойлголт, ажлын байрны тохируулгыг үнэлэх судалгаа.

Дэлгэрэнгүй
Шинэ төслүүд удахгүй

Бид төслийнхөө цар хүрээг тасралтгүй өргөжүүлж байна. Шинэ үйл ажиллагаа, судалгааны үр дүн болон түншлэлийн талаарх мэдээллийг тухай бүрт нь энд нийтлэх болно.

Эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан судалгаа, бодлого, практик үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх арга аргачлалыг бусад улс орнуудад түгээж ажиллана.

AHDC-ийн хуваалцсан бүх зүйл — төслийн зарлал, бодлогын зөвлөмж, газрын тайлан, үйл ажиллагаа.