Үндсэн хэсэг рүү шилжих
Бүх мэдээ
Унших хэл:EnglishМонгол日本語

2026 оны наймдугаар сарын 3

Нэгэн дэлгэцийн өмнө цугтаа инээж, хүртээмжтэй ирээдүйг хамтдаа бүтээхэд нэг алхам ойртлоо

Наадмын дараах 7-р сарын нартай, хуртай өдрүүдэд бид Японы Астем компанитай хамтран сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах, хүн бүрд мэдээллийг саадгүй хүргэх зорилгоор “Сүлд ТВ”, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо-той чухал уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа.

Астем компанийн тусгайлан хөгжүүлсэн энэхүү аппликейшн нь ТВ-ийн дэлгэцийн нэг буланд дохионы хэлний орчуулгыг шууд үзүүлэх боломжийг олгодог. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй иргэд гэр бүл, дотнын хүмүүстэйгээ нэг зурагтын өмнө зэрэгцэн сууж, дуртай нэвтрүүлгээ цаг тухайд нь үзэн, баяр баясгалан, инээд хөөрөө хамтдаа хуваалцах боломжтой болно.

Одоогоор тус аппликейшн нь хөгжүүлэлтийн ажил дуусаж, туршилтын шатандаа ороод байна. Энэхүү туршилтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хичээн ажиллах болно