ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД ШИНЭ БОЛОМЖ
Азийн хүний хөгжлийн төв нь Японы "Сэйдэн Коогёо" ХХК-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр ирэх намраас хөрсгүй тариалалтын ажлын байр шинээр бий болгохоор бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.Энэхүү ажлын хүрээнд тус байгууллагын гүйцэтгэх захирал Ц.Одгэрэл болон ажлын байрны дадлагажуулагч П.Мөнхчимэг нар Япон улсад туршлага судлахаар ажиллаж байна.
Томилолтын эхний өдөр буюу 8 сарын 4-нд тэд Японы Б хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр өнжүүлэх асаргааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Такасаки хотын "Social House" болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн "Химавари" төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Туршлага судлах томилолтын талаарх дараагийн мэдээллүүдийг бид цаг тухайд нь хүргэх болно.