Үндсэн хэсэг рүү шилжих
Бүх мэдээ
Унших хэл:Монгол日本語English

2026 оны наймдугаар сарын 11

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сүлжээ байгууллагатай хийсэн уулзалт

Япон улсын "Сэйдэн Коогёо" ХХК дээрх сургалтаа амжилттай дуусгаж, томилолтын сүүлийн өдрүүдэд Сайтама мужийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сүлжээ байгууллагын Урава дахь салбараар зочиллоо.

Тус байгууллага нь орон нутгийн төр захиргаа, хувийн хэвшил болон ТББ-уудтай нягт хамтран ажилладаг бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр арвин туршлагатай ажлын байрны дадлагажуулагч (job coach) нартай.

Уулзалтын дараа тэдний танилцуулснаар "Тобү" төмөр зам ХХК-ийн тусгай охин компани болох "Синфониа Тобү" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

2007 онд байгуулагдсан тус компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар тасралтгүй хангаж ирсэн бөгөөд 2026 оны 6 сарын байдлаар ажил олголтын квотыг 3.4%-д хүргэж, хуулиар тогтоосон 2.7%-ийн шаардлагыг давуулан биелүүлэн ажиллаж байна.

Монгол Улсад тусгай охин компанийн тогтолцоо хараахан нэвтрээгүй байгаа хэдий ч Япон улсын томоохон аж ахуйн нэгжүүд ажлын байрны тохируулга болон мэргэжлийн хүний нөөцийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй энэхүү туршлага нь шинэлэг, авууштай санагдлаа.